Эх оронч үзэл, үндэсний үзлийн талаар Н.Нагаанбуу

Энэ цагт эх оронч үзэл, Үндэсний үзэл аль нь ч хэрэггүй!

                                                     Түлхүүр үг: Ухаан+Эрдэм = Соёл                    

Үзэл гэхээр нэг хэсэг ижил үзэлтнүүд  нам байгуулдагтомойлголт нийдэм түгжээ. Уг нь үнэн ч бай худал ч бай, бодот ч бай хийсвэр ч бай, тэр нь хэрэгжих үндэстэй ч бай үгүй ч бай хамаагүй ямар ч гэсэн нэг хэсэгтээ түмнийг уруу татаж тархи толгойг нь угааж өөрсдийгөө амьдруулах алдарших нэг онол барьсан атгаг бодолтнууд баймаар. Гэтэл онол бодлого биш үзэл ярьж үзэл сурталжих нь хэдий чинээ том дуугарна төдий чинээ гай гамшиг дуудму.

Үгүүлэх инү:

Итгэл зүйн ухаан. Итгэлгүй нийгэмномоо хэвлүүлснээс хойш ухаант уншигчид мааньНомын чинь дагуу тунгаахад  үнэхээр эх оронч үзэл, үндэсний үзэл гэж байх ёсгүй мэт санагдав. Гэхдээ заавал үгүйлэгдэх тийм ухагдахуунуудыг чухам ямар утга санаа, үг хэллэгээр яаж илэрхийлэх юм бэ? Заавал байх ёстой мөн чанар мөн биз дээ? Түүнийг орхигдуулсан байнагэх мэтээр санал солилцох зөвлөх болов.

Учир нь би тэр номдоо монголчуудын хамгийн амин чухал баялаг, аливаад хандах үнэ цэнийн гол шалгуурИтгэлмөн болохыгИтгэлийн дээд үнэн, Идээний дээд сүүгэх мэт олон зүйр цэцэн үг, ёс заншил, хүний мүс чанарын ноён нуруу зэрэгтэй холбон тайлбарлаж, сүүлийн үед энэ өв соёл улам алдагдсаар  одоо бүр нийгэм төрийн зүгээс ард түмнээ хуурдаг, итгэлийг нь эвддэг, хар сэжиг төрүүлдэг гажуудал болон архагшиж  Итгэлээр тоглож байгааг түүхийн зарим хурц баримтуудаар жишээлэн нотлохыг хичээсэн юм. Тиймдээ чИтгэл зүйн ухаан. Итгэлгүй нийгэм гэж нэрлэсэн билээ. Уг номдооҮзэлгэдгийг монголчууд цаг зуурын юм, үнэн худал нь тодорхойгүй түр чанартай үзэгдэл, тулгарсан асуудалд хандсан ухаан санааны анхны төрөгдөл хэмээн  тэрхэн үеийн утгаар тоймлосон (томъёолсон) тул Эх оронч үзэл, Үндэсний үзэл гэхээр үнэхээр болохоо байчихаж байгаа аж. Энэ тун зөв эргэцүүлэл.

                              Эх оронч үзэл..хийрхэл.

Тийм ээ, бидний өвөг дээдэс үзэл гэдгийг үнэхээр оошоодоггүй, ач холбогдол өгдөггүй байсан тулхөгийн юм”, “дэмий зүйл”, “ шоолмоор шал балай байдал гэх утгаарүзлийн юмгэж хэлэлцдэг.  Улаантны үзэл, цагаантны үзэл гэх мэт харийн гаж үзлийн юмнууд хоорондоо алалдан тэрссэн тэмцлийн учрыг олох гэж аймшиг нүүрлэсэн тэрхэн цаг үеийн улс төрийн үзэгдлийн тусгал санаа, коммунимст үзэлтэй давхцанүзэлболж албан хэрэгт хэвшсэн байж ч магадгүй. Үзэл гэдэг шалгагдаагүй санаа, батлагдаагүй үнэн. Толь бичиг зэрэгтҮзэл- санааны шийдвэр, Үндэсний үзэл- Үндэстнийг хооронд нь турхиран дайсагнуулах.. харгис үзэл болон улс төрийн бодлогыг баримтласан үзэл гэх мэтээр тайлжээ. [1]/ Мөн Норжин нарынМонгол хэлний толь” -д Үзэл- Юмыг үзэх арга, үзэл санаа хийгээд ухвар хүмүүсийн тархин дахь бусдач бодосын ертөнцийн тусхал. Тухайлбал сэрэлт,сэдэхүй зэрэг эл зүйлийн сэтгэхүйн ажиллагааны явцын ерөнхийлөл[2] гэх зэргээр тайлсан байгаа нь мөнөөх тухайн цаг үеийн үзэлт харалтаар юу гэж бодогдсон гэмээр түр зуурын чанартайг хэлээд байна. Гэтэл бид эх оронч үзэл, үндэсний үзэл зэргийг өвөг дээд үеийн эрхэм нандин өв уламжлал гэсэн эрдэм ухааны сан, баян удамшил ойлголтоор ухаарах шаардлагатай байдаг.

Тэгэхээрэх оронч үзэлгэвэл унтаж байгаад  сэрсэн юм шиг гэв гэнэт эх орондоо хайртай гэж хий хоосон сүржигнэж, шал худлаа хашгичин уйтан цээжээ дэлддэг, тэгж аяглаад өчүүхэн зуурын ашиг завшаан олдог харин ч эх оронч бус хүмүүсийг хэлээд байгаа язгуур оор  утга илэрнэ. Эх орондоо ээж аав шигээ элэгтэй найртай хандах нь түр зуурынүзлийн юмбиш,  насан туршийн заяамал жам аж. Зэрлэг амьтан араатанд, мал сүрэгт  ч үүр нүх, хот бууцаа булаалдах иймэрхүү төрөлх шинж байнга илэрдэг. Тэгэхээр тэнгэрлэг ухаантай гэж омойтдог хүн бидэнд эх оронч үзэл бишЭх оронч ухаан хэрэгтэй юм байна. Тэр ухаан нь шинжлэх ухааны нэгэн салбар мэт бүрэн дүүрэн эрхэм чухал мэдлэг болж амь бие ухаанд шингэн төлөвших, хайрлах хайрласнаа хадгалах, хадгалснаа хамгаалах өв соёл удамшилЭх оронч ухаантодорхой чиглэл зорилготой, тогтсон сургалт сургаалтай аж. Тэр ньЭртээ урьд цагт...” гэж эхлэх үлгэрүүдийн баатар хүү, арван таван толгойтой атгаалжин хар мангасыг дарах үйл явдал. Энэ бол эх нутаг эрх чөлөөгөө хамгаалах ухаан.Үрээ үлдээх нь амьтны жам боловч Эх оронч удамтай ард түмэндээ ухаантай  хүүгээ охиноо залгамжллуулах нь өвөг үеийн гол Итгэл, амьдралын зорилго бөгөөд хайрлах хадгалах хамгаалах гурамсан өв сэтгэлгээний ухаан энэ юм байна. Эх оронч үзэлтнүүд  эх орноо үзлээр өчүүхэн цаг зуурын бодол сэтгэлээр сэхээрч,  нэр алдар ашиг завшааны төлөө урвагч болж Нангиад руу Орос руу гүйж, өөртөө ашиг болгож чаддаг, тэр нь үр хойчид нь үүрдийн гай болсон түүх олон буй. Үүнийг эх орноо тав тасдуулж[3] ганцхан төв хэсэгтэйгээ арай гэж үлдэж хоцорсон эмгэнүүн түүх гэрчилнэ. Эх оронч ухаантнуудГазар бол төрийн үндэс[4]Бурхан гуйсан ч бүү өг[5] гэх мэтээр  гэгээрч Модун мэт, Чингэс мэт, Галдан мэт амь насаа зориулдаг амьдрал бол Эх оронч ухаан аж

                             Үндэсний үзэл гэх хоцрогдол.

Тэгвэлүндэсний үзэлгэх нь бас лХүн ядрахаар саднаа, Тураг ядрахаар уулаа[6] гэдэг шиг ядарч ягтсан үедээ л үгүйлэх эцсийн үнэн болох үзэгдэл, тэрхэн зуур аврал болж санагалзах үзэл аж. Харин болж бүтэж байгаа үедээ эс хайхрах хашир суугаагүй хал үзээгүй гэнэн ухагдахуун бол Үндэсний үзэл аж. Жишээ нь нутагтаа очиж ясаа тавих үзэл санаа, Япончуудын гэдсээ хүүлж үзэлдээ үнэнчээ нотлон үхэх үзэгдэл гэх мэт нь яах аргагүй үндэсний үзэл мөн бололтой. Гэтэл тэрүндэс”-нд  өт хорхой, орон зайн өмхрөл ялзрал, цаг хугацааны өгөршил ч буй нь мэдээж бөгөөд тэр бүхэнд авах гээхийн ухаанаар хандаж шилмэл сонгомол шигшигдсэн үр эрдмийг өвлөх ёстой.  Тэгэхгүй хуучин бүхнийг хав дараад байвал хатсан навч мэт түүхийн хогонд дарагдаж өөрийгөө ч эс олоход хүрэх. Бидний хайгаад буй санаагаар бол тийм үндэсний үзэл биш,  Үндэсний эрдэм чухаг мэт. Нэгэнт өгөршсөн, өмхөрсөнтэй зууралдаад байхгүй түүнээс сургамж авч өт хорхойд үндэс угсаагаа идүүлэхгүй байх  арга ухаан сүвэгчлэх нь, шинэ үндэс соёолуулах ухааны баялаг өвөөс суралцаж эзэмших нь Үндэсний эрдэм болно. “Үндэсний соёлгэх мэт хэвлэл гаргаж байсан нь гүн ухааны үнэн гаргалгаа  байж.  Цаг цагаараа байдаггүй энэ орчлонд үндсээ гэж өт хорхой, өмхрөл үжрэл бүхэнтэй ягштал зууралдах нь утга учиргүй тэнэглэл бөгөөд манай үндэстэн Чингэсийн удам гээд илд далайж асуудлыг дайн байлдаанаар шийдэх дундад зууны догшин үнэн өнөөдөр бидэнд лав хэрэггүй. Харин улс монголоо авран хамгаалж нэгтгэн мандуулсан чин санаа үйл хэргийн бадрангуй эрдэм нь өв байж болох юм. Энэ  нь Чингэс хаан хэмээх тэр хүн дээр төвлөсөн бидний бахархал, өвөрмөц онцхой билэг сургаал бүхий шигшигдмэл өв  Үндэсний эрдэмбайж мөн сөн. Өөрөөр хэлбэл монгол хүний уул ус, газар шороогоо дээдлэн шүтээнчлэсэнҮндэсний эрдэммонгол орныг өдий хүртэл онгон ганган байгальтай, онцхой баялагтай  үлдэх буян заяаны үр эрдэм байж.

Мал ахуй, байгал цаг агаарын гоц мэдлэг, хүн чанар, улс монголоо гэсэн аминч санааҮндэсний эрдэммөн байж.  Амиа зөв тэжээх, айл саахалт аймаг хошуугаараа аминч байх, Модун Чингэс хаадын Монгол гүрэн мөнхгал шүтээндээ аминч байх язгуурын гүн ухааны гэгээрэл боловсрол өнөөдөр Үндэсний эрдэм байж болно. ИймдҮндэсний үзэлгэдэг бол цаг зуурын сэтгэлийн хөөрөл, бачуурал, үнэн худал нь эс мэдэгдэх ухаангүй үйлдэл, туйлшрал, эсрэгцэл гэх магадлал байна. Үүнийг үндсэрхэг үзэл ч гэж болно. Үндэсний үзэл, үндсэрхэг үзэл хоёр үнэндээ нэг навчны хоёр тал бөгөөд амьтнаар жишээлбэл  ноохой хэвтэр, нүх үүрээ булаалдах араатны хэрцгий хажиглал, адгуусны аймшигт тулалдаанаас ялгаагүй асанж.  Тодруулж хэлбэл түр зуурын үндэсний үзэл, үндсэрхэг үзэл аль нь ч  монгол хүний итгэл сэтгэлд хоногшин хадгалагдах ёстой соёл биш байна. Эх оронч Ухааныг дээдлэсэн намын суртал үгүйлэгдэж байна. Тэр намын цаг зуурын үзэл бидэнд хэрэггүй, харин ухаан эрдмийн суртал нь хэрэгтэй болно. Иймд эх оронч ухаанд юу юу багтах, Үндэсний эрдэм хэмээх нь чухам юу болох, хэрхэн бүрэлддэг өвийг бид таг мартсан болохоор одоохон цаг алдалгүй нээж тогтоох юмсан.  Социалист коммунист үзэл гэж далан жил орос болон европыг дагаж далдаганаад бид юунд хүрлээ? Ардчилал демократ үзэл гэж Америк Английг дууриан хөөрцөглөөд ямархуу боллоо? Бидэнд эх оронч ухаан, үндэсний эрдэм л үгүйлэгдээд байна. Намуудад үнэхээр эх оронч ухаан, үндэсний эрдэм мэдлэг байгаа л бол тэр эрдэм ухаанаа түмэндээ түгээж улс гүрэн, гал голомтоо мандаан бадрааж хөгжүүлэх Итгэл зүйчид байгаасай гэж бодно. “Үгээр алсныг өвчиж болдоггүй Амаар чалчиснаар аврал болдоггүй[7] гэдэг үгийг өөрсдийгөө улс төрчид гээд байгаа хүмүүст цээжлүүлэх юмсан. Төр улсын төлөө зүтгэгчийг улс төрч, төрсөн ганц биеийнхээ төлөө ашиг хайгчийг бирдэгжин гэдэг юмсан. Тэд худал хуурмаг бүхнээр хуягласан байдаг болохоор үнэнд биш үзэлд дуртай байдаг. Буруудав гэхэд өөрсдөө буруугүй үзэл эргэлзээтэй будлиантай байсны уршиг болдог. Үүнийг Ардчиллын 20 жилийн бузар булай булхайгаар дүүрсэн бяцхан түүх том сургамж болон нотлоно. Энэ хугацаанд бидэнд оносон онол,  олсон жаргал, энэрсэн эрдэм ухсан ухаан үнэндээ алга. Хэдэн хөөрүү баньд нар уруу татаад хэрэлдэхээс өөр юмгүй шахам. Төрийг Ард болгон Ардчилна гэдэг пролетари хүсэл. Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ц.Элбэгдорж гурвуулаа ядуу айлын хувьсгалч хүүхдүүд. Хэн нь ард түмнээсээ илүү их баян тансаг ялгаатай амьдарсныг түүх тэмдэглэнэ. Хэний нь үед ард түмэн өөдлөснийг шүүх амьдрал үргэлжилнэ.

                        Эрх чөлөөгүй байх эрх чөлөө  ба     

                Эрх чөлөөтэй байх эрх чөлөөгүйдэл.

Монголчуудын төрөлх заяа тавилан нь байгаагаараа тэр чигтээ цул эрх чөлөө байж.  Тэдэнд эрх чөлөөгүй байх эрх чөлөө байсангүй. Бүгд эрх чөлөөтэй. Худлаа ярьдаггүй, хулгай хийдэггүй, ураг угсаанаасаа уравдаггүй. Ахмадын сургаал ахуй ёсоо зөрчдөггүй болохоор тийм тохиолдлууд тэхийн эвэр тэнгэрт хүрч тэмээний сүүл газар хатгах шиг гажуу бөгөөд тийм гэмтэн ердөө лбайх ёсгүйорших орчингүй цэвэр ариун ард түмэн байж. Өөрөөр хэлбэл амьд байж чадахгүй бол үхэхМуу амьд явахаар сайн үхгэх хатуу ялтай.

 Эрх чөлөөгөө өөрөө хаадаг зан үйлд эцэг эх өвөг эмэг нь сургасан ньНүгэлюм. Хүн нүгэл хийх учиргүй, нүгэлтэй амьдрах ёсгүй. Хадмын хаяа бараадахыг өөрийн санаа эрх үгүй тун тусгүй гэж хадам нь ч хүргэн нь ч мэднэ. Ах дүүсийн хол нь аргал түлээний ойр нь дээр гэнэ. Иймээс удмынхан хадмынхан ч зайтай нутаглана. Тэдний өвөг сургаал, амьдрал бүтээл энэ л үнэн амьдралдаа дассан хүн ухааны эрх чөлөөг ягштал хэрэгжүүлж ирж.

 Харин манж,  түвд, орос одоо Ардчиллын гэгдэх англи америк шохоорхол холилдож сүлэлдсэн энэ ортооомон[8] шинжтэй он жилүүдэд эрх чөлөөгөө алдав. Нэг хүүхдээ заавал лам болго татвараас чөлөөлнө энэ тэр гээд харийн үзэл авилга хээл хахуул бариад ороод ирж. Дараа нь манжийн тавнан бойдаа тахарууд буй болов. Манж цол чимэг жинс зэргийн төлөө ноёд баядууд уралдаж үхэлдэж эхлэв. Сүүл хэрдээ оросын хүргэн сайдууд олширсон. Социализмын үедэрх чөлөөгүй байсангэж өнөөдөр ярьж байгаа ч элдэвүзэлярих амьдралыг өдөөн хатгасан зохиомол эрх чөлөө л байгаагүй болохоос биш,  мөрөөрөө ажиллая гэсэн хүнд тэр нийгэм амьдарч болоод байсныг мартаж болохгүй.  Өнөөдөр үзэл ярих шаардлагагүй сонирхолгүй хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдрахыг хүссэн олонхи  үзэл ярьдаггүй намын гишүүн биш”-ээсээ болоод амьдралгүй ажилгүй байгаа нь ардчилсан нийгэм өөрөө эрх чөлөөг хазаарлагч болохыг хэлээд байх шиг. Гэтэл яриан эрх чөлөөний тэр олонҮЗЭЛ”-үүд нь нотлогоогүй санаа, батлагаагүйүнэн”-үүд байдаг. Тийм гадаад ухаан эшилэн яригч үзэл сурталч намын гишүүд нийт хүн амын хэдхэн хувь. Тэд ерөөсөө бусдыг дууриах үзэл суртал ярьж л амьдрах гэсэн арцалдагч амнууд . Тийм ам хэлэн амьдралтнуудын мөлжлөг мэхлэлтэд суурилдаг, түүнийгээ эрх чөлөөгөөр халхавчилдаг мухардсан нийгэм рүү ард түмэн үгээр шилбүүрдүүлэн зүтгэж байна. Тэднийг сөргөвөл тэнэг мангуу  гэж ад шоо үзэгдэнэ.

Үнэндээ өнөөдөр эрх чөлөөтэй амьдрах санаа байвч өдөр бүхэн хууль үйлдвэрлэж зоргоороо дураараа амьдрах аргагүй байнга хүлж баглаж байдагИх Хуралтөртэй. Тэр нь ухаантай биш мөнгөтэй хүмүүс, залтай[9] бус зальтай хүн  хүрдэг, 76 тэнэг гэж хэлэгддэг, гэхдээ завшдаг суудал тул төр түмэнд бус төрөөд үхэхээ мэдэхгүй хар толгойдоо л хэрэгтэй зуурдын алба. Зуурдын тул төр ард түмэн улс орон тэдэнд падлийгүй гэсэн утга.

Жишээ нь Эх орон гэх атлаа баг сум аймаг хот монголын уудам нутгийн хаана ч гэсэн Эрээний бараа дамлан зарах ажил эрхлэх болсныгоо  зах зээлийн нийгэм Эрх чөлөө хэмээн ам мэдэн бужигнана.. Тэр үг мөнөөхэрх чөлөөгэж хашгирагсдын зангаа дохио л доо. Өөрөөр хэлбэл эрх чөлөөтэй мэхлүүлэх мөлжүүлэх нь эрх чөлөө болсон тэр нийгэм бидэнд Ганлирсын хот шиг гоё харагдсан.  Капиталист төр бол ордон биш шорон, аврагч биш цагдаа элбэг нийгэм. Энэ дунд  эрх чөлөөгүй байдлыг эс хүлээн зөвшөөрч дуу шуугиантай эсэргүүцэгч цөөнхийн хоосон үнэн. Чалчих эрхтэй ч цадах эрхгүй аргагүйн эрхэнд дагах ядарсан олонхийн эрх чөлөө гэж  хашгичин жагсах ирээдүйгүйэрх чөлөөил байх ичгүүрт нийгэм..         

Элдэв эрх чөлөөний сэдэв яригдаж л байгаа бол тэнд эрх чөлөө байхгүй байна гэсэн утга байна. Тийм ээ өнөөдөр эрх чөлөөний тухай элдэв үзэл санаа үзэгдэл маш их болсон нь  үнэн эрх чөлөө  байхгүйнх юмсанж.

Хүн төрөлхтнийэрх чөлөөт амьдрал”-ын загвар нь Малчид Нүүдэлчид мөн байж. Энэ гайхамшгийг эрх чөлөөгөө шавар хана, муруй гудамжинд хасуулсан нүд нь нээгдээгүй мөнхийн эрх чөлөөгүй хоосон эрх чөлөө тунхаглагч суурин иргэншлийнхан ухаараагүй. Дөрвөн улирлын дунд дураар нүүх эрх чөлөө феодлын гэгдэх тэртээ нийгмийн үед ч, саяхны соц нийгмийн цагт ч хэрэгжиж байсан ч үзэл нь хаагаад олж үзээгүй.. Харин суурин руу тэмүүлсэн ардчиллын үед монгол хүн байгал хоёр зүдэрч зутарч эхлэсэн нь  капиталист эрх чөлөө аж. Үүрээ хамгаалах хорхой ч юмуу хулгананы тэмцэл эрх чөлөөний төлөө зорилго мөн сөнж. Нүүдэлчид өөрсдийн үүр эх оронЭрх чөлөөгөө  бас л тийн хамгаалж  асанж. Энэ утгаар бол Монголчуудын бүх тэмцлийн түүх Эрх чөлөө байж. Модун, Танашихай, Елюй Даши., Чингэс, Батмөнх, Галдан, Амарсанаа , Чингүнжав... Бодоо, Данзан, Сүхбаатар,Чойбалсан, Дандар, Гонгор, Даваадорж Тэгшээ[10]... Энэ дунд монголчуудаа үзлээрээ ялж дарж мохоосон Бат-Үүл[11], үзлээсээ болж өөрөө дарагдаж амь хохирсон эрэлхэг Бор[12]..гэх мэт хачин баатрууд ч буй. Өнөөдөр монголын баатрууд нөгөөгөөсөө өөр үзлийн төлөө, нэмүү мөнгөний тулд тэмцэл өрнүүлэх хийдэм хиймэлэрх чөлөө”-ний төлөө тэмцэх болсноор монгол орон  уруудсаар буруудсаар, доройтсоор буурайтсаар аж.

Эрх чөлөө ихсэх тусам шоронгийн тоо нэмэгдэв.. Эрх чөлөөний талаар Төр засгийн хийж буй гол ажил хэрэг ийм л байдаг. Үзлүүд тэр байтухайАрдчилал  гэдэгчөлөөт нийгэммонголчуудын  язгуур  Эрх чөлөөг чөдөрлөв.  Шударга бус нийгмийг Ардчилсан төр гэж хэлдэг юм байна хэмээн олонхи ухаарч урам нь хугарчээ. Эрх чөлөө гэж ажилгүй ядуу  тэгсэн мөртлөө үг дуугүй биш бухимдан хашгирч жагсахыг, олигархи болсон хэдэн ардчилагчтай барьцаж хараал зүхэл тавивч яаж ч чадахгүй хүлцэнгүй амьдрахыг хэлдэг мэт үйл ажиллагаа үзэл суртлыг эрх баригч намууд баримтлан төсөв хөрөнгө мөнгийг зарцуулах болсон нь эрх баригч байхаас өөр эрх чөлөө байдаггүй мэт болгожээ. Тийм болохоор тэрэрх чөлөөхотуудын давчуу гудамжинд хэзээ ч байгаагүй байх ч аргагүй аж..

Наран туул захад хүмүүс чөлөөтэй үймж хилийн цаанах Эрээн хотын хямд барааг хурдан борлуулахын төлөө их багагүй үхэлдэн  чармайн дамлалдаж байгааг эрх чөлөө зах зээл гэж үзэж байгаа нь үнэхээр өрөвдөлтэй. Тэр Эрээн хот нь коммунист орны хязгаарын нэгэн бөглүү жижиг тосгон. Тэр хотыг тэжээх босгохын төлөө өнөөдрийн монголын ардчилал амь тээж байгаа нь Эрх чөлөө гэнэ. Энэ эрх чөлөөний буянаар гадаадын тэр социалист тосгоныхоны амьдрал өдрөөс өдөрт танигдахгүй болтлоо цэцэглэн хөгжиж, монголчуудын амьдрал улам даржин болоод буй нь эл эрх чөлөөний дэнс гэмээр. Тэднээс амьдрал нь хэд дахин доогуур төвшинтэй монголчууд Тэр газрынхны хямд барааг тэндхийн нь үнээс хэд дахин өндөр үнэээр худалдан авна.Эрх чөлөө зах зээл ардчидлал энэ болов. Гадны бараа дамлан худалдаж ард олноо үгүйрүүлэхээ нийгмийн шинэ сэтгэлгээ гэх. Энэ мэт нь зөвхөн эрх баригч олигархи хэсгийн санхүүжүүлдэг үзлийн хоосон эрх чөлөө бөгөөд тэр нь зөвхөн өнөөдөр орлогоо нэмэгдүүлэх олзоч ашигч удирдлагын  ов байдаг. Тэд эрх чөлөөгөө мандтугай гэж ард түмнээ хорлонтойёо уриалж хоржоонтойёо дэмждэг даажинтай тоглоом эрх чөлөө мөн. Эрх чөлөөний төлөө нэг том жагсаалын ард эрх чөлөөтэй нэг том баяны мөнгө цаад агуулгаараа улам баяжих эрх чөлөөний нь төлөө урсаж байна.

      МонголчуудынАмьдралын эрх чөлөө”-ний бэлгэдэл.

Өвөг дээдэс маань сэдэгсэн[13]  санаагаа дохио хэмээн ухаарч шинжийг нь эрж, олсноо тэмдгийн соёлд буулган түүнийгээ өв хэмээн үр хойчдоо эрдэм ухаан шингэмэл өв болгон мөнхөлдөг. Эртний монголчууд үндэс угсааныхаа амьдрал тэмцэл, утга зорилгыг тунгаагаад[14]нар сар галхэмээн тэмдгийн соёлд буулгасан нь хэдэн мянганы турш уламжлагджээ . Монголчуудын ЭРХ ЧӨЛӨӨ бол нар сар мандан ахуй цагт манай гал голомт  мөнхөд бадрах болтухай! гэсэн гаргалгаа бөгөөд түүнийгээ МӨНХГАЛ хэмээн нэрийлсэн тул  энэ шүтээнтнүүд өөрсдийгөө мөнхгалтнууд, мөнхгалчуул гэж нэрлэн цоллодог болжээ. Тодруулж  хэлбэл хэл соёлын цол бэлгэдэл нь Мөнхгал юм. Энэ үг түүх судруудад яг ийм байдлаар тэмдэглэгдэж ирсний хамгийн отгон жишээ нь 1913 оны Монгол Орос Думдад гурван улсын хэлэлцээрт монголчуудын тавьж байсан гол шаардлага  Улсын цолыг өөрчлөхгүй[15] гэсэн гол шаардлага байжээ. Монгол хүний эрх чөлөө нар сар гал голомтын гурамсал.. Гал голомтоо мандуулан бадрааж байх нь монгол хүний амьдралын утга учир, эрх чөлөө. Тэрхүүмөнх галголомтын тахилга шүтээний эзнийг галч, тахилгын галч хэмээн тодруулдаг өндөр хүндэтгэлт цол ч байв. Коммунист үзлийн хийрхэлийн жилүүдэд суурин амьдрлыг хүчээр зохион байгуулахдаа захиргааны галч, сургуулийн галч гэх мэтээр шинээр утгажуулж эхлэхэд хамгийн доод дэсийн барлаг ажлын нэр болгож феодалын нийгмийн үндсэрхэг үзлийг эсэргүүцэн нам даржээ.. Гэхдээ Өвөрмонголын Эзэн хорооны Чингэсийн онгонд хамгийн том тахилчаа галч гэх цол одоо ч хадгалагдан буй[16]. Мөнх гал шүтээн нь хэлэх аяс, цагийн урсгалдмонголгэж  мөнх”-ийн /ө/ эм эхшиг, “гал”-ын /а/ эр гийгүүлэгч хоёул балархайшсан ч эх хэл түүх соёлдоо мөнхгалын утгаараа хадгалагдсаар ирсэн аж. Үүнийг басгалын хэлийг мэдмү чигэх тэнсэл ёсноо  дуудах нь ч буй. Мөнх галын хэл гэдэг нь нар сар галаа мандаах бадраах хөгжөөх утга мөнхрөл юм. Энэ нар сар гал дүрнийт угсаатны ерөнхэй шүтээн, гүрэн төрийн цол чимэг тамгасүр сүлд бөгөөд утга санаа бичиг  ба дүрслэх бичгээр /фразограф, идеограф/ нэр алдар цолоо буулгасан өвөг гүн ухааны энэ гайхамшиг нь тусгаар гүрэн төрийнхөө нэр цолыг дэлхийд хамгийн анх зураглан бичиглэсэн шүтээнчилсэн ууган үйл ч байж магадгүй.[17] Үүсэл нь НТӨ IҮ зуунаас өмнө түүхэнд дурдагдах эртний овог бас хүний нэр Мэнгули /Шивэй аймгийн гол овог/ мангу, мэнгү,  мангули мунгали, монгаол, моал, моугал, манха, Мугал, мугалай/мөнхгалай Мухалай/, Мангалай /Хубилай хааны 3-р хөвгүүн асан/ зэрэг өч төчнөөн хувилбараар олон хэлний түүх сурвалжид тэмдэглэсэн улбаатай юм.[18] Өвгөдийн билгээс өртөөлсөн энэхүү бэлгэдэл ахуйд шингэсэн нь улаан халзат гэр, улаан залаат эр хүн, ариун гал голомтын төр гэрийн тахилга шүтлэг, улаан өнгөт онго сэтэр буюу амь гал дээдлэл мөн өө.   Түүнд нь гагцхүү гадны дайсагналын аюул байсан болохоор БААТАР байх  хамгийн гайхамшигт яруу алдар, домог үлгэрлэл болсон шалгаран цолгорохмэргэжил”-ийн хэмжүүрээр  эр хүн болгоныг үнэлдэг байв. Улс гүрнийхөгжилгэдэг барилга барих, худалдаа бараа үйлдвэрлэх зэрэг ажлууд урагштай ахицтай байхыг хэлдэг бус, гагцхүү гал голомт байнга мандан бадрах удам ураг өсөх үржих утга байснаас  галын тахилгын шившлэгтХөгж хөгж! Хөх ямааны өөх өргөе!хэмээн өчдөг аж. Мандах бадрах хөгжих эрх чөлөөний эдгээр шүтээн зөн бэлгэдэл эдгээр үгүүдийг гагцхүүМөнхгалүг утгад л хамаатуулдгаас өөр үг үйлд хэрэглэдэггүй цээртэй байсан гэдэг. Жишээ ньМонгол Зөвлөлтийн найрамдал мандтухай гэхэд эхний үг ньМөнхгалучраас мөнхгалын тул мандах утга байна. ГэтэлНангиадын ард түмэн мандтухайгэж гал голомтоосоо давуулж хэлдэггүй, түүнийг түймэр ёр цондон гэнэ. “Голомт давсан түймэр нэгэн амины нэхэлтэйгэдэг тул ихэд цээрлэмү. Түймэр болж байхадгалын дөл өөдөөгэдэг билгэдэл хамаагүй харин ч цээр болдог гэдгийн учир тэр. Бас нэгэнт гал голомт монголчуудын амьдрал эрх чөлөөний бэлгэдэл тул муу үйлд оруулж хэлцдэггүй цээртэй байна. Жишээ ньгал аюултай[19]бус түймэр аюултай. Ус осолтой биш амьдрал тэтгэгч аршаан харин үер гэмтэй байх . Иймдгалаас болгоомжилгэх бустүймрээс болгоомжлохшаардлага буй. Галаас болгоомжил гэвэл шүтээнээсээ болгоомжил, мөнхгал түмнээсээ цэрвүү хол бай гэсэн шиг муу ёрын утга үүдэх болно. Монголчуудын эрх чөлөө ийнхүү тэнгэрийн нар саранд хамаарах уужуу утга болон  удамшин  хэрэгждэг байна.

Монголчуудын амины эрх чөлөө.

                        Монголчууд маш амин сэтгэлтэй, аминч дотно ард түмэн. Зочиндоо ч маш аминч хандана. Өөр айлын зочиноос арай илүү тавтай,  цатгалан хонуулах сан гэж аль амттай шимтэйгээ тэмтэрнэ гээч. Монголчууд хоорондоо их аминч. Говийн нэг айлд гадны хүн халдсан чимээ ханхай алтай хаа сайгүй тэр дорхноо тархаж дайсныг мөшгөн өшилнө гээч. Ах дүүсээрээ их аминч. Тэднийхэн гэж муугаар хэлэгдэх нэр хоч гарах вий гэж өөдтэй өнгөтэй байцгаахын хичээн, дор орсон нэгийгээ тэтгэнэ дэмжинэ. Аймаг хотлоороо их аминч. Тэр овог угсааны тэр тэгж гэнээ гэвэл овог отгоороо яс хавтайж нүүр хийх газаргүй болон бүгдийн чих халууцна.

                        Амины нийтлэг шүтээн бэлгэдэл ньолзбайна. Үр ачийн олз, өрх өсгөж сум сунгах өөдтэй бэр, үүдтэй айлын олз, ханхай дэлхэйн хишиг олз, гай гарз холтгосон өн тарган өвөл улирлын олз гэх мэт. Түүний бэлгэдэж тэмдгийг соёлд Олзын хээ буулгажээ. Түүнийг өдгөө бас л буруу дуудаж, өлзий гэж өл хоосонтой хутган хэлэх болж. Олзын хээ арван цагаан буяныг[20] хураахын бэлгэдэл гэж айл болгон үсхэй /криллээр эсгий, босоо бичгээрээ  исхэй гэх болсон үсхэй ноосхой аж/ үүднийхээ голд энэхүү олзын хээг тавьдаг байв. Энэ ёс удамшин эдүгээ учрыг нь тухайлж эс мэдэвч хашааныхаа хаалган дээрөлзий хээгэж зурсаар байгаа нь удамшсан ухагдахуун юм. Олзын хээ нь арван дугуй хэлхээний уран бодомж дүрсийн босоо цагаан бэлгэдэл бөгөөд энэ ньарван цагаан буянытөлөөлөл юм. Энд үрийн, ханийн, эдийн, эрдмийн, ур ухааны, эр бярын, ан авын, адуу малын, айл саахалтын,  ах дүүгийн гэх арван олз багтдаг гэж аав ээж минь сургадагсан.

Ийм арван олзтой байхад амь айх аюулгүй алдах гарзгүй аж төрдөг гэнэ. Энэ бол ард түмэн амьдралын гаргалгаа ухаарлаа маш нарийн нягт боловсруулан тэмдгийн соёлд буулган хойч ирээдүйдээ илгээн удамшуулдгийн нууц ухаан далд ухамсрын бодотгол мөн юм. Учир нь олзын хээний утга учрыг одоо үеийнхэн мартсан ч айлууд яагаад өлзий хээнээсээ өөр юм зурахыг бодохгүй байгаа нь гайхамшиг болно. Иймд Амь Бие удамшдаг шиг, Ухаан билэг бас удамшдаг гэж хүргэн бэрийнхээ уг гарвалыг хардаг нь тун чиг утга учиртай бололтой. Тодруулж хэлбэл өвгөдийн ухаан эрдэм бидний бөндгөрт удамшин хадгалагдаж байдаг. Хэрэгтэй үе тулгарахад тэр мэдээлэл сэргэн санаа бодолд тусдаг гэх эртний монгол гүн ухааныг өдгөө далд ухамсар гээд байгаа ч юм билүү.

                      Аз хийморийн ЭРХ ЧӨЛӨӨ хангагч.

Мөнх гал шүтээнтнүүдАмь амьдрал хоёроо авч явахад аз хийморь чухалгэнэ. Энэ бол монголчуудын эгэл амьдралын гол ухагдахуун. Тэд тэнгэр шүтлэгтэй. Тэнгэртэй явахын тулд алтан гадас, долоон өвгөн од хоёрыг онцхойлон дээдлэж шүтнэ. Тэрхүүалтан гадасодыг жилд нэгэнтээ тойрох долоон өвгөн /бурхан/ одны дөрвөн улирлын хэлбэр зураглал нь хас тэмдэг болдог. Иймээс хасыг тэнгэр шүтЛэгийн бэлгэ тэмдэг болгому. Тэрхүү хас оддыг тэнгэрт тэрсэн ульдаг чоноор тахидаг тул тэнгэртэй азтай эрд чоно тааралддаг гэнэ. Түүнийгээ авлаад шааг /шагай/ нь ташаан толгой буюу бүсэлхэйнээсээ доош хэлхэн зүүж тэнгэрт тэрслэгчийг дарснаа дээд тэнгэрт харуулдаг. Авач азтай зарим анч эр шажигнатал хэлхээд унжуулан зүүж явдаг байсан гэх.

Хас гэдэг үгийн тухайд өнөөдрийн бид ойлгохуйяа бэрх болсон тайлбарыг өвгөд хэлдэг байсан. Энэ нь ХАС гэдэг үг бол их гэсэн утга юм. Их юм хорогддоггүй барагддаггүй. Их юмнаас хасдаг, бага юман дээр нэмдэг. Хасар гэсэн нэр аугаа их аж. Гэтэл НЭМ гэвэл бага гэсэн ядуу утга байдаг. Эдүгээгийн бид хасах хасагдах гэвэл багасах харамч бодлоор, нэмэх гэвэл ихсэх гэсэн шунамхай утгаар бодох болсон тул үүнийг эртний утгаар нь ухаарахад төвөгтэй байж болох. Хас тэнгэрийг газарт хар цагаан тугуудаар буулгадаг байна. Цагаан нь итгэлийн, хар нь хүчний бэлгэдэл болдог. Оддын орчлонгийн зүгийг нь гаргахдаа алтан гадас одыг харж зогссон хүний гарын чигээр буулгадаг тул хойшоо харж зогссон хүний зүүн гар нь баруун зүгийг заана. Иймд зүүний 44 хар тэнгэр ертөнцийн баруун талд тул зэр зэвсгээ гэр өргөөнийхөө баруун талд